Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОЛ ДҮР: Түүх бүтээгч охид

Ангилал
Спорт Гол дүр
Огноо
Унших
1 минут 54 секунд

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, дөрвөн жаахан монгол охин хотол даяар өндөлзүүлэн, ёстой л монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, цусыг булгилуулсан уухайт өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш Хятад улсын тамирчдаас эхлээд сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-ын шигшээ багийг буулгаж авав. Бразил, Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан, салбартаа “азарга” багуудыг манай охид эх орныхоо хөрсөн дээр “өвдөг шороодуулж”, сагсан бөмбөгийн аваргуудын тулаанд анх удаа монгол баг орж ирлээ. Өчигдөрхөн тэд салбартаа ноёлогч АНУ-ын багийг хожиж, өнөөдөр Польшийн багийг хожсоноор түүхэндээ анх удаа монголчууд сагсан бөмбөгийн аваргын төлөө тоглов. Улмаар Недарландын багт хожигдсоноор МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД боллоо.

Морьд барианд ороход монгол хүний самсаа шархирдаг шиг, хожлын гоол орох тоолонд монголчууд уухайлан босож, нулимсаа арчиж харагдана.

Эх орны хөрс, элгэн түмний уухай, эх орондоо байгаа эзэн хүний сэтгэл зүй гэдэг ямархан зүйл вэ гэдгийг энэ хэдэн өдрүүдэд бид мэдэрлээ бас харлаа. Зүстэй, цустай, цөстэй монгол охид ийнхүү түүхийн жим татуулан, дэлхийн дэвжээнд түрэн орж ирлээ. Одоо тэд дэлхийд аваргалахад алхмын зайтай зогсож байна. Монгол охид түүх бүтээж байна. Монгол охид Монголоо “өргөж” явна. Уухай уухай.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороотой
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.