Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам” Спортын төв ордонд нээлтээ хийлээ.
Тус спортын наадамд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, оролцогч баг тамирчдад амжилт хүслээ. Тэрбээр прокурорын байгууллагад амжилттай ажиллаж, спорт олимпизмын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны одон медалиар шагналаа.
Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбатыг "Алтан очир" одон, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Л.Бадралт нарыг "Олимпийн алдар" одонгоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал, Багануур дүүргийн прокурорын газрын бичээч Л.Ганчимэг нарыг МҮОХ-ны алтан медалиар тус тус шагнажээ. Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам”-д Улс, аймаг, нийслэл, дүүрэг болон тээврийн прокурорын газрууд 8 бүсэд хуваагдан спортын 7 төрөлд аваргаа тодруулна.