Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.12.03) хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтайгаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм.
Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!