ХӨСҮТ-д Нийслэлийн ЭМГ ба ХӨСҮТ-өөс Томуу ба Томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан, "15 хүртэлх насны хүүхдэд тань томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл СУРГУУЛЬД нь битгий явуул" Таны хүүхэд хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэлтэйгээс гадна ангийнхаа хүүхдийг ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА. Эцэг эхчүүд бага насны хүүэддээ анхаардаг хэрнээ 6-гаас дээш насны буюу сургуулийн насны хүүхдийг эм өгөөд сургуульд нь явуулчихаад байна. Энэ нь хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлж хүндрэх эрсдэлд хүргэж байна. Иймд томуугийн шинж тэмдэг илэрсэн үед эхний 5 хоног сургуульд нь явуулахгүй байх, 5 хоногийн дараагаас маск зүүлгэж явуулж байхыг зөвлөж байна. Учир нь шинж тэмдэг эхэлсэн эхний хоногуудад бусдад халдвар тараах эрсдэл маш өндөр байдаг. Орон нутагт 13 аймаг алаг цоог дэгдэлттэй байна. Өвчлөл ихсэх хандлагатай байна" гэлээ.
Ч.Уртнасан: 15 хүртэлх насны хүүхдэд тань томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл СУРГУУЛЬД нь битгий явуул
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.