Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүлүүдээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг ЗБДС-аас санхүүжүүлэх боломжтой

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүлүүдээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой.

Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ" гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт анхны жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.