ШҮҮХ: Т.Дүүрэнг оргон зайлж, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөж, устгаж болзошгүй гэх үндэслэлээр 1 сар цагдан хорьж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг өчигдөр цагдан хорьсон. Энэ нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр болсон нь олон нийтэд зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлээд байсан. Тэгвэл шүүхээс "Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно" гэх мэдээллийг өглөө.

Сануулахад, Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Энэ үеэрээ 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан аж.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид 9 хүн нэрээ дэвшүүлснээс хоёр нь нэрээ татаад байна
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид 9 хүн нэрээ дэвшүүлснээс хоёр нь нэрээ татаад байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!