Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид 9 хүн нэрээ дэвшүүлснээс хоёр нь нэрээ татаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал эхэллээ. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох учиртай. Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, Ерөнхийлөгчийг сонгох мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж, дараах 9 хүн анх нэрээ өгсөн.

1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал

2. Т.Дүүрэн ​“ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

3. Ц.Баатарсайхан​ “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал

4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн

5. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал

6. Б.Лакшми ​“Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

7. Ц.Майдар ​“АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал

8. Д.Бямбасайхан ​“Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал

9. Л.Төр-Од ​“Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн.

Тэгвэл эдгээр 9 хүнээс Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан байна.

УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 12-р сарын 27-ныг хүртэл гарын үсэг цуглуулж байна
УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 12-р сарын 27-ныг хүртэл гарын үсэг цуглуулж байна
 
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн  линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.