МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг өчигдөр цагдан хорьсон. Энэ нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр болсон нь олон нийтэд зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлээд байсан.
Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Дүүрэнг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байжээ. Тодруулбал, Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Энэ үеэрээ 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан аж.
Тиймээс хуулийн байгууллагаас түүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Шүүхийн шийдвэрээр цагдан хорьж шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!