Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг суллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг суллажээ. Түүнийг хоригдох хугацаанд оронд нь шинэ Гүйцэтгэх захирал томилсон байна. Өчигдөр түүний өмгөөлөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн билээ. Тэгвэл шүүхээс энэ хүсэлтийг шийдвэрлэж ийнхүү сулласан бололтой.

Т.Дүүрэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд цагдан хорьж эхэлсэн байдаг. Тодруулбал түүнийг сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, мөрдөх ажиллагаа явуулж байсан аж. Улмаар прокуророос цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс цагдан хорьж эхэлсэн юм.

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа
 
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг хүн бүрт биш ялгаатай хүүтэй олгох санал гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.