УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН институцын хувьд сүүлийн 8 жилд асар их доройтсон. Дотоод зохион байгуулалт, хурлаа хийдэггүй байдалтай л байна.
Энэ чигээрээ дахиад 2028 он хүртэл үргэлжилнэ гэдэгт олон гишүүд санаа зовж байгаа" гэх байр суурийг илэрхийллээ.