Уран гулгалтын олимпын аварга, Европын болон дэлхийн аварга, Оросын тамирчин Алина Загитова энэ оныг дуустал тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөгүй байна.
"Гран-прид төдийгүй Оросын цомын тэмцээн, аварга шалгаруулах тэмцээнүүдэд Загитова энэ улиралд оролцох төлөвлөгөөгүй байна. Тэрбээр дараагийн улирлаас тэмцээнүүддээ эргэн орохыг бодолтой байна" гэж “TASS” агентлаг мэдээлжээ.
Уран гулгалтын тэмцээнүүдэд энэ улиралд оролцохгүй гэдгээ А.Загитова 2019 оны 12 дугаар сард мэдэгдсэн байна.