Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Доод түвшний өрхийн орлогын 94 хувийг эмийн зардал эзэлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2020.10.20/-ийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

“Эмийн хөнгөлөлтийн талаар бүгд ярьж байна. Гаднаас орж ирж байгаа эмийг журамлах юм байна. Эмэнд нэвт оруулах, эмийн хамааралтай болгох тухай яриад байна. Гэтэл эрүүл монгол иргэний асуудал хаана байна вэ гэдгийг бодох хэрэгтэй байна.  Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд юу юу орж байна вэ. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж байгаа бол өөр асуудал болно.  Өнөөдөр монгол хүний хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ, тоон үзүүлэлт байна уу. Өнөөдөр бид хэдэн хувийн эмийн бүрэн хамааралтай болгочхоод эмийн бизнесийг төрийн бодлого болгож, яриад байна вэ. Харамсалтай байна. Энгийн статистик байхгүй байна. Зовж, шаналж байгаа иргэн бүр эмийн хамааралтай байгаа. Эмийн бизнесийг яаж боловсронгуй болгох вэ гэхээсээ өмнө яагаад хүн эм уугаад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй”.

Эрүүл мэнндийн яамны сайдТ.Мөнхсайхан:

“Хөнгөлөлттэй эмийг олгох цахим жор бичилт дээр бэлтгэл ажил хангагдаж байна. Арваннэгдүгээр сараас цахимаар жор бичээд явна гэж төлөвлөж байгаа. Хуулийн байгууллага хяналт тавиад явна”.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“Өвчтөний эрүүл мэндийн өөрөө төлөх зардлын гурвны хоёрыг нь эмийн зардал эзэлж байна. Амьжиргааны доод түвшний орлоготой айл өрхийн орлогын 94 хувийг эмийн зардал эзэлж байна гэсэн байна. Тэгэхээр энэ хуульд бид өөрчлөлт оруулах гэж байгаа бол олон асуудлыг нь шийдвэрлэхээр зохицуулалт хийх хэрэгтэй. Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар олигтой заалт байхгүй байна. Гол зүйлүүдээ хуульдаа оруулмаар байна. Эцэст нь эмийг малын эм зүйтэй хамтатгах нь хэр зохимжтой вэ. Бид эхлээд хүнийхээ асуудлыг шийдсэн нь зөв болов уу”.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо.

Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.