Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө орсон цаснаар СХД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн байна.

Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.

Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байна.

ШУУД: Хүндэтгэлийн чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: Хүндэтгэлийн чуулганы хуралдаан эхэллээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.