Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад 2024 оны долоо, наймдугаар сард ямааны годрон өвчин гарсныг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Энэ хүрээнд ямааны годрон өвчний халдварын голомтыг устгах зайлшгүй шаардлага бий болсон.

Иймд малын гоц халдварт өвчин оношлогдсон малчин өрхүүдийн мал хашаа хороо, хэвтэр бууцыг халваргүйтгэх, учирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, малын халдварт өвчний тархалтыг зогсоох зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газрын даргын тушаал болон халдварт өвчний үед ажиллах ажлын удирдамжийн дагуу малын өвчин гарсан өрхүүдийн хашаа, хэвтэр бууц, малын угаалган халдваргүйжүүлэлтэд хамруулсан юм. Ингэхдээ нийт 91 малчин, мал бүхий иргэний зориудаар устгасан 14.252 ямааны нөхөн төлбөрт шаардагдах 2 тэрбум 820 сая 590 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, бага зэргийн цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, бага зэргийн цастай
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.