Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Мөнхсайхан сайдаа та юу хийх ёстойгоо ч сайн ойлгоогүй юм байна.

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Нийгмийн бодлогын байнгын хороогоор эрүүл мэндийн даатгал, эмийн хөнгөлөлтийн талаар хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Мөнхсайхан сайд, түүний албатууд үүнийг сайжруулж чадахгүй юм байна. Найман сард бидний баталсан хуулийн ач холбогдлыг ч та ойлгоогүй, юу хийх ёстойгоо ч сайн ойлгоогүй юм байна шүү дээ. Яаж эмийн хяналтыг сайжруулах, яах үнийг зохицуулах талаар та ерөөсөө ойлгоогүй байгаа юм байна. Сайдын тушаалаар л гаргах юм байна гэж ойлгоод байгаа бололтой. Та "Зайлшгүй шаардлагтай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг л бид тогтооно" гэж яриад байх юм. Өргөн барьж байгаа хуулиндаа ч ингэж тусгасан байна. Бид найман сард хуралдахдаа гаднаас орж ирж байгаа, өргөн хэрэглэгдэж байгаа зөвхөн зайлшгүй биш бүх эмийн үнэ болон чанарыг зохицуулах талаар үүрэг даалгавар өгөөд байгаа шүү дээ. Үүнийг ч ойлгоогүй явж байна шүү дээ. Тэгэхээр та нар янзалж чадахгүй юм бол хэдүүлээ Их Хурал дээр аван янз янзаар оролдож үзье. Их харамсалтай байна. Мөнхсайхан сайдаа та найман сард УИХ-аар баталсан хуулиудыг зөв ойлгоод, түүнтэйгээ үүнийгээ уялдуулан, хэрэгжилтийг нь хараад, болж болохгүй байгаа юмыг нь янзлаад, өөрийнхөө итгэл үнэмшлээр бодлого болгоод, мэргэжилтэн хүний хувьд оруулж ирсэн бол өнөөдөр бид хэрэгжилт дээр нь итгэл найдвартай байх байсан юм. Тийм бололцоо алга. Тэгэхээр ажлын хэсэг байгуулаад ажиллахаас даа. Та нарт найдах юм байхгүй юм байна." гэв.

Баруун аймгуудын автобусны хөдөлгөөний зогсоолоо
Баруун аймгуудын автобусны хөдөлгөөний зогсоолоо
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.