Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДОХ-ын халдвартай ч эмчилгээний хяналтаасаа зугтаж, сураггүй болсон 12 хүнийг хайж байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Хүний дархлал хомсдлын вирус /ДОХ/-ын шинэ тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 426-д хүрчээ. Өнгөрсөн 2024 онд 19 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 38 тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны тасгийн эрхлэгч П.Үнэнчимэг EAGLE телевизийн Тусгай сурвалжилгад онцолсон байна. Мөн тус сурвалжилгад онцолсон дараах ноцтой тоон мэдээлүүдийг сэрэмжлүүлэх үүднээс онцолж байна.

  • Манай Улсад 1992-2004 онд ДОХ-ын 5-хан тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ тоо 2005-2012 онд 116, 2019 онд 281, 2025 оны 11 дүгээр сард 426 болж нэмэгдсэн байна. /68 хүн нь Монголд оношлогдсон гадаадын иргэн байна/
  • Бүртгэгдсэн 426 тохиолдлын 70 орчим хувь нас баржээ.
  • Энэ онд 38 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 12 нь эмчилгээний хяналтаасаа зугтаж, сураггүй болжээ. Нийгэмд аюул учруулах эрсдэлтэй учраас ТЕГ, ЦЕГ, ЭМЯ хамтарч эрэн хайж байгаа юм байна.
  • Бүртгэгдсэн 426 тохиолдлын 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, 2.4 хувь нь трансжендер
  • ДОХ-той иргэдийн бэлгийн чиг хандлага 66.3 хувь нь гомосексүүд, 26.4 хувь нь бисексүүд, 11.3 хувь нь гетеросексүүд байна.
  • Нийт ДОХ-той иргэдийн 26.4 хувь нь эрэгтэй, эмэгтэй хүний аль алинтай нь бэлгийн харьцаанд ордог бисексүүд байгаа нь тохиолдлын тоо нэмэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна.
  • Хүн амын эрсдэлтэй бүлэг буюу бэлгийн цөөнхүүдийн тухайд 2022 оны байдлаар эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд 7481 байгаа бол эмэгтэй биеэ үнэлэгчид 7333, трансжендер хүмүүс 800 байна.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE телевизийн Тусгай сурвалжилга

ТҮР ХОРОО: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутамд харилцан хянахыг дэмжив
ТҮР ХОРОО: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутамд харилцан хянахыг дэмжив
 
Улаанбаатарт -20 хэм хүйтэн
Улаанбаатарт -20 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.