Хятадад хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлоос анх удаа амьд коронавирусний халдвар илэрсэн байна.
БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, Чиндао хотод коронавирусний халдварт өвчин дэгдэсний шалтгааныг олон шалгалтын явцад амьд вирус илрүүлсэн байна.
Тодруулбал, хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодолд хүрснээр халдвар авах магадлал бага хэдий ч боломжтой гэнэ. "Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодлын гадаргуун дээрээс амьд вирус илэрсэн нь анхны тохиолдол бөгөөд баглаа боодлын гадаргуунд хүрэх нь коронавирусээр халдварлахад хүргэж болзошгүй" хэмээн мэдэгджээ. БНХАУ-д есдүгээр сарын сүүлчээр Оросоос оруулж ирсэн хөлдөөсөн арваалжны савалгаан дээрээс коронавирус илэрчээ. Савалгаанд хүрсэн бүх хүнийг эмнэлгийн ажиглалтад оруулсан байна. Мөн тэднийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байгаа аж.