Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-д нэг хоногт 371 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвд нэг хоногт 371 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар  өчигдөр /2020.10.18/  нийт 3337 хүн үйлчлүүлснээс 371 нь  осол, гэмтлийн шалтгаантай байжээ. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт  иргэдээс нийт 2224 дуудлага ирснээс осол гэмтэл, архи, хүүхдийн өвчин зонхилжээ. Нийт бүртгэгдсэн мэдээллийн 1009 нь яаралтай дуудлага байжээ. Үүнээс архи согтууруулах ундаатай холбоотой 112, хүүхдийн өвчлөл 105, осол гэмтэлтэй холбоотой 200 дуудлага зонхилжээ.

Амралтын өдөр /2020.10.18/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д  29  нярай мэндэлсэн байна. Мөн яаралтай 35 мэс засал хийгдсэн бол ЭМЯ-ны харьяа, төв эмнэлгүүдэд нийт 3337 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ
Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.