Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Цахилгаан бороохой, гар буу ашиглаж эрүүдэн шүүгдсэн 15 хүний нэг нь хүүхэд байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт сонсгол өнөөдөр /2024.11.20/ болно.

Дараах дүгнэлтүүдийг Хүний Эрхийн Үндэсний комиссоос Хууль зүйн байнгын хороонд есдүгээр сарын 30-нд хүргүүлж байжээ. Тухайлбал,2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Жилд дунджаар хоёр гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг аж. Энэ нь ХЭҮК-т ирдэг эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй үзүүлэлт юм.

Шүүхээр 30 хүнд холбогдох 15 хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Үүнээс цагдаагийн байгууллагын алба хаагч 21, тагнуулын байгууллагын алба хаагч 5, АТГ-ын алба хаагч 2, прокурор 1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч 1 байжээ.

Эрүү шүүлт тулгах, гэмт хэргийн 15 хохирогчийн нэг нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Тэднийг хүйтэнд нүцгэн гадаа зогсоох, зодох, шатаана,өөр хэргийг чинь ил гаргана, цагдан хорих хугацааг чинь сунгана, гэр бүлд чинь хохирол учруулна, болзол тавих, нотлох баримт хуурамчаар үйлдэх, бусдыг гүтгүүлэхээр санал тавих гэх зэргээр сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл үйлддэг байсан байна. Эрүүдэн шүүхдээ цохих, алгадах, зодох өшиглөх, цахилгаан болон резинэн бороохой, гар буу, нулимс асгаруулагч, гүйцэтгэх ажлын арга, техник хэрэгсэл зэргийг ашигладаг байсан байна.

ХЭҮК-д эрүүдэн шүүгдсэн гэх гомдол 2020 онд 47, 2021 онд 27, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой гомдол нь 55, прокурортой холбоотой 4, АТГ-ын мөрдөгчтэй холбоотой 3, шүүгчтэй холбоотой 1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчта холбоотой 45 гомдол байжээ.

2025 оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ
2025 оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.