Монгол Улсын 2025 оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 11.00 цагт Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд мэдээлэл хийнэ.
УИХ арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг тодотгох нөхцөлтэйгээр эцэслэн баталсан нь шүүмжлэл дагуулаад буй. Учир нь хэрэгжиж эхлээгүй төсөвт тодотгол хийхээр болж байгаа нь Монгол Улсад анхны тохиолдол болохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон эдийн засагчид байр сууриа илэрхийлж байгаа юм.
Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278 сая төгрөг байхаар баталлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!