Т.Даваадалай нийслэлийн өмчит таван хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр шинжээчийн зүгээс "НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна. Энэ нь хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна" гэж дүгнэлтдээ дурдсан юм. Тухайлбал, Хотын орлогч асан Т.Даваадалай нийслэлийн өмчит таван хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна.

Дашрамд, Т.Даваадалай цагдан хоригдож буй тул өнөөдрийн сонсголд ирэхгүй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаад буй

ШИНЖЭЭЧ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна
ШИНЖЭЭЧ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна
 
Халаасанд шингэсэн 7.6 их наяд 
Халаасанд шингэсэн 7.6 их наяд 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!