АН-ын бүлэг: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Т.Аубакир сайдын мэдээллийг сонсож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2026.06.15/ хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/

Танилцуулга мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд гишүүдэд танилцуулна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин

3. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/

Танилцуулга мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулж гишүүдийн асуултад хариулна

Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
 
ШУУД: УИХ дахь МАН-ын бүлгээс хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь МАН-ын бүлгээс хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!