Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалтай болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисаотой уулзан Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ахуй амьдралыг дэмжих цогц арга хэмжээний зураглалтай танилцав. Тус улс цогц дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийн болон Ахуй амьдралын гэсэн хоёр хэсгээр хүргэдэг.

  • Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгт хөдөлмөрийн бирж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсийн төв, тусгай хэрэгцээт сургууль, аж ахуйн нэгжүүдэд ажлын байранд зуучлан дадлагажуулах зэрэг багтана.
  • Ахуй амьдралын дэмжлэгт зах зээлийн хөдөлмөр эрхлэлт рүү шилжих үеийн дэмжлэг, халамжийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, өдрийн асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зөвлөгөө зэрэг багтдаг байна. Эдгээр дэмжлэгийг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даасан, тогтвортой ажил амьдралын хэвшилтэй болдог ажээ.

Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ахуй амьдралыг дэмжих цогц арга хэмжээний зураглалыг гаргаж үзэхэд амьдралын дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг ТББ-ууд байдаггүй, халамжийн үйлчилгээ буюу өдрийн асаргаа дутмаг байгаа нь харагджээ.

Уулзалтын үеэр Япон улсын иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалыг туршлага болгон манай улсын тогтолцооны зураглалыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Бусдын биед гэмтэл учруулсан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Бусдын биед гэмтэл учруулсан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ