Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайландад онц байдал зарлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Тайландын нийслэл Бангкок хотод эмх замбараагүй байдал үүсч, нөхцөл байдал хяналтаас гарах төлөвтэй болсон тул Засгийн газар нь онц байдал зарлажээ. Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал олон жил үргэлжилж байгаа ч энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн уур бухимдлыг төрүүлжээ. Түүнчлэн 2014 оны цэргийн эргэлтээс хойш Камбожид цөлөгдсөн ардчиллыг дэмжигч Ванчалеарм Сацаксит энэ оны зургадугаар сард сураггүй алга болсон нь жагсагчдын эсэргүүцлийг эрчимжүүлсэн байна.

Онц байдал зарлах тухай мэдэгдэлд “Бангкокт олон бүлэг хүмүүс олон нийтийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээв. Тус улсад онц байдал зарласнаар дөрөв ба түүнээс дээш хүн нэг дор цугларах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, ард иргэдийг айдаст автуулсан, үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийн хэвлэн нийтлэхийг хориглоод буй.

Эсэргүүцэгчид хааны эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг уриалж байгаа юм. Ерөнхий сайд Чан-Оча нь 2014 онд анх уг албан тушаалд сонгогдож түүнээс хойш тасралгүй энэ албыг хашиж байгаа нь иргэдийн шүүмжлэлтэй тулжээ.

Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно
Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.