Инфляц улсын хэмжээнд аравдугаар сард 7 хувьтай гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг хэрэглээний бараа үйлчилгээний индекс буюу инфляц өнгөрсөн сард 7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Инфляц Төвбанкны 6+ -2 зорилтот интервалд байгаа ч сүүлийн дөрвөн сар дараалан эрчимжиж байна. Төв банк болон эдийн засагчдын зүгээс инфляц хөөрөгдөж байгааг хэрэглээний импорт 28 орчим хувиар нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр, төгрөгийн эсрэг гадаад валют чангарч байгаа нь инфляцийг эрчимжүүлэхэд нөлөөлж байгаа аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр аравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7 хувь, оны эцсээс 5.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

бичвэр нарын зураг байж магад

ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна
ШУУД: УИХ-ын чуулган хуралдаж байна
 
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!