Инфляц 10 хувийг давж эрчимжих, амьжиргаа уруудах ДОХИО болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 57 секунд

Хэрэглээний үнийн индексийг хэмждэг инфляц оны эцэст улсын хэмжээнд 9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарсан бол энэ оны хоёр, гуравдугаар улиралд 10 хувийг давж эрчимжих төлөвтэй байна. Харин оны сүүлээс алгуур буурах төлөвтэй байгааг Монголбанк мөнгөний бодлогын хорооны хуралдааны тэмдэглэлдээ дурдаж буй. Харин Үндэсний статистикийн хороо нэгдүгээр сарын инфляцийг хоёрдугаар сарын 12-нд танилцуулахыг мэдээлэв.

Монголбанк 2025 оны төрөөс мөнгөний бодлогыг баримтлах үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд барихаар тусгасан. Гэвч инфляци төв банкны төсөөллөөс илүү халахад цахилгаан, мах болон импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээсийн үнэ өндөр өсөлттэй байна. Ийнхүү эрэлтийн шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс эрчимжсэн, өрхийн цахилгааны төлбөр анх мэдэгдэж, тооцоонд авсан байснаас өндрөөр өссөн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг хуваарилах зэрэг эрэлт болон зардлын шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр дээд хязгаарыг давжээ.

Эдийн засагч Г.Батзориг: Инфляц хоёр оронтой тоонд орох байх. 2019 оноос хойш инфляц 2 оронтой тоон дээр байсан бол 2024 онд 1 орон луу орж буурсан. Инфпяцыг бидний хэрэглэж буй 300 орчим бараа бүтээгдэхүүний үнийг дунджаар авч, үүнийг дахин дунджилж бидэнд харуулж байгаа юм. Ингээд бодож үзвэл та таны хэрэглэж буй топ-10 бараан дээр жил бүр хоёр оронтой тоо өснө гэдэг бол аймшигтай үзүүлэлт. Жил бүр худалдан авалт 10 хувиар унана гэдэг бол хэцүү гэсэн юм.

Инфляц халах нь үнийн өсөлтийн дарамт иргэдийн нуруун дээр ирж амьжиргаа буурах дохио болж байгааг эдийн засагчид хэлж байв.

ҮНИЙН ДАРАМТАНД ИРГЭД ӨРТӨЖ АМЬЖИРГААНЫ ТҮВШИН БУУРНА

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляц өсөх дохио болж байна. Энэ нь үнийн дарамтанд иргэд өртөж, амьжиргааны түвшин буурна гэсэн үг. Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн хүрээнд импорт нэмэгдэнэ. Үүнийг дагаад ам.долларын ханш өсөх магадлал өндөр гэлээ.

Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно
Өмгөөлөгч О.Баярмаа: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын УДШ-ийн тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээр бүрэн эрх дуусгавар болно
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!