Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хабиб Нурмагомедов UFC-д хоёрдугаар байраа хадгалж үлджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов шинэчилсэн жагсаалтад жингийн ангиллаас үл хамааран хоёрдугаар байраа хадгалж үлджээ.

Жагсаалтын эхний аравт өөрчлөлт ороогүй бөгөөд "UFC" холбооны түүхэн дэх хамгийн залуу аварга, Америкийн тулаанч Жон Жонс жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Түүнчлэн жагсаалтын 10 дугаарт хэт хөнгөн жингийн аварга Оросын тулаан Петр Ян бичигджээ.

Нурмагомедов 2019 оны есдүгээр сарын 7-нд сүүлийн тулаанаа Америкийн тамирчин Дастин Порьетэй хийж, хөнгөн жингийн аварга цолоо хамгаалсан аж. Өдгөө 32 настай Оросын тулаанчийн хувьд холимог тулааны урлагт нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 28 удаа ялсан байна. Нурмагомедов дараагийн тулаанаа Жастин Гэжитэй 10 дугаар сарын 24-нд Абу Даби хотод хийх юм.

 

Таван настай хүүхдийн элгийг хэсэгчлэн тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Таван настай хүүхдийн элгийг хэсэгчлэн тайрах мэс заслыг амжилттай хийлээ
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Чойжилсүрэн сайдад 100 хоногийн хугацаа өгчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Чойжилсүрэн сайдад 100 хоногийн хугацаа өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.