УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр /2024.11.06/ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон. Тэгвэл түүний ярианд нэр дурдагдсан хүнээс цагдаад гомдол гаргасан байна. Тэгвэл энэ асуудлаар NTV телевиз түүнээс тодруулга авахад "Гишүүд хулгайч нь угаасан үнэн. Хувийн хэвшилд байх ёстой мөнгийг татвар нэрээр аваад өөрсдийнхөө тойрогт зарцуулах гэж төсөв тавьж байгаа нь хулгай шүү дээ. Дахин сонгогдохын тулд хувийн хэвшлүүдийн боломжийг хулгайлж байна. Би хулгайч гэж хэлсэндээ уучлалт гуйхгүй. Бараг л дээрэмдэж авч байгаа биз дээ. Тиймээс би уучлалт гуйна гэж байхгүй ээ" гэв.
Д.Энхтүвшин: Гишүүдийг хулгайч гэж хэлсэндээ уучлалт гуйхгүй. Угаасаа хулгайч нь үнэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.