Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

К.Роналдо коронавирусний халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Италийн "Ювентус" клубын болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналдо коронавирусээр халдварласан гэж Португалийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.

Түүний биеийн байдал нь сайн байгаа бөгөөд түүнийг тусгаарлаад буй. Бусад тоглогчийн шинжилгээний дүн сөрөг гарсан учир бэлтгэлээ үргэлжлүүлэх боломжтой аж. Үндэстнүүдийн лигийн дөрөвдүгээр тойрогт португальчууд лхагва гарагт Шведийн багтай учраа таарах бөгөөд энэ тоглолтод Роналдо оролцохгүй аж.

Роналдо үндэсний шигшээ багийн шилдэг довтлогч юм. Тэрбээр 167 тоглолтод 102 гоол оруулж байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ираны багийн хөлбөгбөгчин Али Даеигийн дараа ордог байна. “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн Роналдо 2016 онд Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын аварга болж байснаас гадна 2019 онд Үндэстнүүдийн лигийн аварга болж байсан юм.

Томуугийн түргэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана
Томуугийн түргэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.