Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ЭГЧ: Дүү маань их жин хаясан ядрангуй байгаа. Гэтэл өлсгөлөн зарласныг нь сонсоод хямарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал пүрэв гарагт буюу энэ сарын 7-нд болохоор товлогдсон. Харин өчигдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл яг одоо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ар гэрийнхэн нь мэдээлэл хийж, суулт зарлаж буйгаа мэдэгдэж байна. Энэ үеэр түүний эгч дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Өөрөө ч нээлттэй явуулахыг хүсэж байгаа. Гэвч харамсалтай нь татгалзсан хариу өглөө гэж сонссон. Хаалттай болох гээд байгаа учраас суулт зарлаж байна. Өөрөө нэлээн ядрангуй, жин хаясан байгаа. Гэтэл өлсгөлөн зарласан гэхийг нь сонсоод хямарч байна. Давж заалдах шатны шүүх хуралд найдаж байна. Шүүх хуралд 5-6 өмгөөлөгчтэй оролцоно" гэлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хурлыг хаалттай явуулах гээд байна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс суулт зарлаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!