Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТБХ: 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх аж. Тодруулбал,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/-ийг хэлэлцэх юм.

ОБЕГ: Гал түймрийн 75 дуудлага, 9 осол нь хүний буруугаас болжээ
ОБЕГ: Гал түймрийн 75 дуудлага, 9 осол нь хүний буруугаас болжээ
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.