Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гал түймрийн 75 дуудлага, 9 осол нь хүний буруугаас болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Энэ дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

газрын зураг, гал ба бичвэр нарын зураг байж магад

Нийт дуудлагын 75 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна. Өнгөрсөн хоногт онцгой байдлын газарт бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэвэл,

  • Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 10 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны дрийн 02:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

​​​​​​​

З.Төмөртөмөө: Д.Энхтүвшин танхимын Ерөнхийлөгчөө хийгээд та бүхний эрх ашгийг хамгаалж болох байсан
З.Төмөртөмөө: Д.Энхтүвшин танхимын Ерөнхийлөгчөө хийгээд та бүхний эрх ашгийг хамгаалж болох байсан
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.