63 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан А.С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 636 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 63 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

“Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө
“Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!