Орон нутагт хурдан морины уралдааныг ирэх хавар хүртэл хориглолоо. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ЗД-ын захирамжаар энэ сарын 1-ээс 2025 оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ. Энэ нь хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой.
Холбогдох, хууль тогтоомжийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн аюулгүй байдалд хүүхэд хамгааллын багаар дамжуулан хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсролын газарт тус тус үүрэг болгожээ.