Ч.Өнөрбаяр: Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхдэгийг болиулъя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

---------------

Тэрбээр "Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ нэхдэгээ болиулъя. Нэг жишээ дурдвал, Дорнод аймагт сурдаг оюутан Улаанбаатар хотоос төрийн үйлчилгээ авахад сумаасаа лавлагаа авчир гэх шаардлага тавьдаг. Эхний байдлаар харахад 60 гаруй мэдээллийг иргэнээсээ нэхдэг. Бүх төрийн байгууллагуудад реформ эхлүүлэх хэрэгтэй" гэв. Үргэлжлүүлэн хэлэхдээ "Засгийн газраас төрийн байгууллагын албан тушаалтны өргөдөл гомдол гаргах тухай хуулийг өөрчлөх чиглэл Хуульзүй дотоод хэргийн яаманд өгсөн. 1995 оны хуулиар мөрдөгдөж байна. Одоо асуудлууд нь том, төрийн байгууллагууд нь бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Нөгөөталд, эрүүл мэндийн тогтолцоо гэхэд 40, 50 жилийн өмнөх байдлаараа явж байна. Мөн адил бусад яамд анх байгуулагдсан системээрээ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл чиг үүргийн давхардлаас болж ажил хийдэж байна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлд манай байгууллага ажиллана. Мөн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, "Алсын хараа 2050" бусад баримт бичигт байгаа бодлогуудыг хэрэгжүүлэхэд 16 яамны ажил уялдаж байна уу үгүй юу гэдгийг уялдуулж ажиллана. Дээр зөв шийдвэр гардаг ч дундаа орхигдож, доороо мартагддаг байж болохгүй."

Түүнээс салбар бүрт шаардлага тавих мэргэжлийн боловсон хүчин хэр байгаа талаар асуухад "Одоо байгаа боловсон хүчин муу биш. Бүтээмжтэй үр ашигтай хүмүүсийнхээ хүчийг дайчилж ажиллана. Би хүний нөөц талаасаа шинэ арга хэлбэр лүү оруулна. Нэмэлтээр судлаач, мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах боломжтой." гэв. Түүнээс есдүгээр сард төрийн байгууллагын туршлага судлах байдлаар гадагшаа явсан. Танайхаас хэчнээн хүн энэ сургалтад хамрагдсан тухай асуухад "Би ажлаа аваад 7 хонож байна. Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургах давтуулах нь зөв. Мэдлэггүй чадваргүй сул дорой албан хаагч иргэдийг чирэгдүүлдэг. Тийм учраас хүмүүсээ би сургах бэлдэх тухай ажлыг үргэлжүүлнэ. Гэхдээ заавал гадаадад биш дотоодод сургана" гэв.

МЕТРО ХОТ: Алхаж байснаа гэнэт нусаа нийхээ больцгооё. Салфетик, 00-н цаас хэрэглэж сурцгаая
МЕТРО ХОТ: Алхаж байснаа гэнэт нусаа нийхээ больцгооё. Салфетик, 00-н цаас хэрэглэж сурцгаая
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!