Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр одонгоо авахаар ирсэн ноорхой дээлтэй ээж Э.Нямцэцэг"Сайхан хувцас зүүсгэл гоёлын ард ядарч туйлдсан ээжүүд бий" гэх утгатай зүйл ярьсан байдаг. Хамгийн сонирхолтой нь түүний хувьд 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихдээ алдарт эхийн одонгоо зүүсэн постер зураг нь цахим хуудаснаа тархаад буй. Үүнийг мэдсэн иргэд цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлж эхэлжээ. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн зөвлөх, хуульч Р.Булгамаа юм.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа " Үзэл бодлоо илэрхийлэх, улстөржих нь хүний эрхийн асуудал хэдий ч Алдарт эхийн одонгоор барьцаалж бусдыг төөрөгдүүлж шоудах нь залуу хүнд, эх хүнд арай л нийцэмгүй үйлдэл санагдах юм.
Энэ бүсгүй 2024 онд бүр намын жагсаалтын дөрөвт бичигдэж сонгуульд өрсөлдөж, Одонгоо зүүгээд алдарт эх гэдгээ илэрхийлээд явж байсан гэхээр өнөөдрийн энэ үйлдэл бол зориудаар урьдаас төлөвлөсөн,олон нийтийг хууран мэхэлсэн үйлдэл.
Ийм аргаар олонд танигдана гэж улстөр ярьж явж болох уу даа.
Ээж хүн хичнээн амаргүй, хүнд хэцүү байсан ч, эхийн одонгоор, эсвэл үр хүүхдээ барьцаалж шоуддах нь дэндүү зохимжгүй, байж боломгүй үйлдэл. Үүний оронд олон нийтийн төлөө хийсэн эерэг үйл хэрэг, хувь хүний хичээл зүтгэлээлээ олонд танигдах нь илүү зөв түүх болно доо. Хуультай, төртэй_нийгэмд амьдарч байна. УЦагдаагийн Ерөнхий Газар хуулиар хүлээсэн үүрэг бий" гэж бичжээ. Гэвч удалгүй энэхүү постоо устгасан байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!