Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

93 мянга гаруй хүүхдийн шүд эрүүл болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.  

Энэхүү хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар,  цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготой юм.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үзүүлснээс цоорлын эмчилгээг 128,651, сувгийн эмчилгээг 27,04, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна. 

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын түвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийнхэнтэй хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС-ийн захирал, “Шүд” ТББ зэрэг 10 гаруй шүдний эмнэлгийнхэн оролцов. 

 

Аваргын цомыг тойрсон сонирхолтой баримтууд
Аваргын цомыг тойрсон сонирхолтой баримтууд
 
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.