Ж.Баярмаа: Соёл урлаг гэдэг гоё “маск“ зүүсэн халамж хэрэгжих нь. Хүүхдийн нэр барьж халамж тараадгаа боль

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Соёл урлаг гэдэг гоё "маск" зүүсэн халамж хэрэгжих нь. Үнэгүй үзвэр үзээд урлагийн мэдрэмж, соёлтой болох юм уу. Муу хэлэгддэг социализмын үед мөнгөөрөө кино үздэг байлаа. Бид социализмын үеэсээ хүртэл ухрах нь. Хүүхдийн нэр барьж халамж тараадаг байдлаа боль" гэсэн бол

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Таны асуудлыг ойлгож байна. Өсвөр насны хүүхдүүд чөлөөт цаг өнгөрүүлэх газаргүйгээс болж электрон тамхи, архинд орж, "кофе шоп"-д цагаа өнгөрүүлж байна" гэх хариу тайлбарыг өгсөн юм.

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд ХАМГИЙН ЭРТ ирсэн гишүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд ХАМГИЙН ЭРТ ирсэн гишүүд
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!