ЦЕГ: Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10-р сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Дугаар тоот байрны орцны үүдэнд тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг 3 залуу булаагаад зугтаасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 16-21 насны гурван иргэнийг камерын тусламжтай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар зорчихдоо сонор сэрэмжтэй байх, камерын хяналттай хэсгээр явах, бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Н.Алтаншагай: Маш олон тэмцэгч нар гарч ирж, удахгүй жагсаал цуглаан хийх байх
Н.Алтаншагай: Маш олон тэмцэгч нар гарч ирж, удахгүй жагсаал цуглаан хийх байх
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!