Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсаас 51 дипломат ажилтан ирлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.10.10/ орой 20.45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай гурав, эрүүл мэндийн шалтгаантай ес, оюутан 20, ар гэрийн гачигдалтай 38, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй 26, дипломат ажилтан 51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ЭНЭ САРД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлал амжилттай өндөрлөлөө
Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлал амжилттай өндөрлөлөө
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна