Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБНГУ-ын Элчин Сайд Ёорн Розенберг Техник Технологийн Политехник Коллежтой танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 46 секунд

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тусгайлан Коронавирус цар тахлаас сэргийлэхэд үзүүлэх дэмжлэгийг танилцуулах ёслолын арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр Техник Технологийн Политехник Коллеж дээр зохион байгууллаа. 

Хүндэтгэлийн ёслолд ХБНГУ-ын Элчин Сайд Ёорн Розенберг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа нар оролцож, нэмэлт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсны зэрэгцээ эхний үр дүн болох мэргэжлийн боловсролын сургалтын цахим сургалтын санг нээв.

Уг санг үндэсний хэмжээний 81 МБСБ-ын багш, сурагчид ашиглах боломж ийнхүү нээгдэж байгаа юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын цахим сургалтын сан нь мэргэжлийн боловсролын сургалтын салбар дахь цахим хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүгдийг багтааж байршуулсан нэгдмэл сан юм. Энэхүү дэмжлэгийн хүрээнд мэргэжлийн боловсролын сургалтын салбарт коронавирусээс шалтгаалан үүссэн сорилтуудыг давах, цаашид бэлтгэлтэй байх үүднээс цахим сургалтын боломж, чадавхийг нэмэгдүүлэх, багш нарыг чадавхжуулах, сургалтын байгууллагуудын цахим сургалтад шаардагдах дэд бүтцийг сайжруулах, онцгой байдлын нөхцөлд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын эрүүл ахуй, ариутгал, халдавргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж аюулгүй байдлыг хангах, цаашид хэрэгжүүлэх заавар зөвлөмж боловсруулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг цахимаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох болон салбарын нэр хүнд, үнэ цэнийг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

ХБНГУ-ын Элчин Сайд Ёорн Розенберг: “Бид маш чухал арга хэмжээний нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. ХБНГУ-ын сургалтын дагуу хосолсон мэргэжлийн боловсрол олгох энэ төв дээр хүрэлцэн ирлээ. Хосолсон мэргэжлийн сургалт гэдэг нь герман улсын нэрийн хуудас болсон сургалтын хөтөлбөр. Уг хөтөлбөр хэдэн зуун жилийн өмнөөс дэлхийд танигдаж, манай улсын боловсролын хөтөлбөрийг алдартай болсон. Эдийн засгийг голлон үүрч яваа ур чавдартай, дунд мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлдэж гаргадаг. Герман улсын засгийн газраас мэргэжлийн сургалтын төвүүдтэй эдийн засгийн хөгжлийн бодлогийн хүрээнд 2013 оноос хамтарч ажилласан. Монгол улсад хэд хэдэн боловсроллын төвтэй түүндээ германы мэргэжлийн сургалтын чанараыг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: “Герман гэхээр бидэнд хамгийн түрүүнд бодогддог зүйл бол чанар. Герман стандартыг монголд нэвтрүүлэхэд манай боловсролын систем яг юун дээр алдаад байна вэ, хөдөлмөрийн зах зээл дээр дипломтой ажилгүй залуучууд маш их байгаа. Манай залуус дарга болох мөрөөдөлтэй. Төрийн алба руу шуураад байдаг. Гэтэл маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, гар урлал зэрэг зүйлээр өөрөө өөрийгөө тэтгээд явах  боломж бий. Герман улсын хувьд мэргэжил эзэмшиж байгаа 10 хүүхдийн 7-8 нь мэргэжлийн ур чадвартай политехникийн коллежид суралцаж мэргэжил эзэмшдэг бол 2-3 нь их дээд сургуульд сурдаг. Манай улс эсрэгээрээ 7-8 нь их дээд сургуульд сурч байна. Голцуу нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр. Бид эдийн засгийн болоод техникийн мэргэжлийг сайжруулж, хөгжүүлж байж манай улс орны бүтээн байгуулалт сайжрах боломж бүрдэх юм. Монгол улсын хөгжлийг нэг шат ахиулахын тулд ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг бий болгох тал дээр ХБНГУ-тай олон жил хамтарч ажиллаж байна. Энэ удаад бид коронавирусын үед хичээлүүдийг цахимжуулах, бүх хүүхдэд нээлттэйгээр мэргэжлийн боловсролыг сурталчлах тал дээр хамтарч ажиллаж байгаа юм. Цагаан захтны ажил хийхээсээ илүүтэй, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин, монгол улсын бүтээн байгуулалтад гар бие оролцох нь чухал гэдгийг бодлогийн хүрээнд тусгаж өгч байна” гэв.

Арга хэмжээн дээр ирсэн зочид тус сургуулийн оюутнуудын хийсэн бүтээлүүдтэй танилцлаа. 

Сэтгүүлч: Д.Цэрэнчимэг

Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан

www.ubn.mn

 

Ерөнхий боловсролын сургуулиудын 42 хувь нь зориулалтын бус гал тогоотой байна
Ерөнхий боловсролын сургуулиудын 42 хувь нь зориулалтын бус гал тогоотой байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц