Б.Солонгоо: Номтын аманд 680 тэрбум төгрөгөөр баригдах төр, захиргааны нэгдсэн цогцолборт эхний ээлжид 100 тэрбум төгрөг суулгасан 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Б.Солонгоо "УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Номтын аманд төр, захиргааны нэгдсэн байр, төрийн үйлчилгээний нэгдсэн цэг цогцолборыг байгуулах ажил эхэлсэн. Энэ оны төсвийн тодотголоор 100 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ цогцолбор 680 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой хөрөнгө төсөвлөж явна. Энэ цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Цаашдаа Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагуудыг шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж байна. Бүсчлэлийн хувьд Шинэ зуунмод хотын эдэлбэр газарт цогцолбор байрлана" гэв.

Баруун аймгууд руу зорчих автобус өнөөдрөөс эхлэн “Драгон”-оос  явж эхэллээ
Баруун аймгууд руу зорчих автобус өнөөдрөөс эхлэн “Драгон”-оос явж эхэллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!