Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун аймгууд руу зорчих автобус өнөөдрөөс эхлэн “Драгон”-оос явж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдрөөс хааж, засварлаж эхэлсэн.

Долоо хоног үргэлжлэх энэ ажлын улмаас Сонгинохайрхан дүүргийн “Номин” агуулах төвөөс хот хоорондын тээвэрлэлт хийж байсан автобуснууд өнөөдрөөс “Драгон” авто зогсоолоос үйлчилж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд чиглэлийн автобусууд энэ сарын 28-ныг дуустал “Драгон” авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх түр зохицуулалт хийсэн байна. Улмаар энэ сарын 29-нөөс буцаад “Номин” агуулах төвөөс зорчигчдод үйлчилж эхэлнэ.

УИХ-ын гишүүн С. Эрдэнэболдыг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгожээ
УИХ-ын гишүүн С. Эрдэнэболдыг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгожээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ