Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүн мэдээллийг СЕХ болон НСХ-ноос хүргэсэн билээ. Тодруулбал, сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 21 аймгийн найман аймагт ялалт байгуулсан ч нийслэл болон дүүрэгт хангалтгүй дүн үзүүлж, НИТХ-ын 45 төлөөлөгчийн сонгох сонгуульд 5 мандат аваад буй юм.
Тэгвэл АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал хэвлэлд мэдээлэл өгөхдөө "21 аймгийн найман аймагт нь ялалт байгууллаа. Бусад аймгуудад яллалтад хүрэхэд маш ойрхон байлаа. Ялалт байгуулсан аймгуудыг харвал хамгийн их бүтээн байгуулалт хийгдэх Ховд, Өмнөговь зэрэг аймгууд байна. Хамтарсан Засгийн газрын үед Ардчилсан нам ялсан аймгууд дээрээ бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжууд гарч байгаа. Тиймээс хамтарсан ЗГ АН-ын энэ удаагийн орон нутгийн сонгуульд эерэг бууж байна гэж харж байна" гэв.