БГД-т “Үндэсний эвсэл“-ээс хоёр төлөөлөгч сонгогдсоны нэг нь Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цагт өндөрлөж, урьдчилсан байдлаар дүнгүүд гарсаар байна. Нийслэлийн тухайд МАН 40, АН 5 суудал авсан бол бусад нам, эвслүүд хараахан суудал авч чадаагүй юм.

Тэгвэл дүүргүүдийн тухайд урьдчилсан байдлаар БГД-т "Үндэсний эвсэл"-ээс хоёр төлөөлөгч сонгогджээ. Тухайн хоёр төлөөлөгчийн нэг нь Намсрайжавын Энхчимэг буюу Дархан аварга Н.Батсуурийн эгч юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Маш их мөнгөний эсрэг, маш том системийн эсрэг чадлаараа үнэнч шударга өрсөлдөн дахин дүүргийн төлөөлөгч болж, бөхөөр бол цолоо баталлаа.

Надад итгэн саналаа өгсөн та бүхэндээ баярлалаа. Та бүхний "хяналт хийгээрэй" гэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, та нарынхаа нүд чих болж явна аа.

Итгэл хүлээлгэн саналаа өгсөн та бүхэндээ дахин талархлаа" гэжээ.

Г.Баярсайхан: Ардчилсан нам ЗГ-т орсны гор нь гарч, хүртэх ёстойгоо л хүртлээ
Г.Баярсайхан: Ардчилсан нам ЗГ-т орсны гор нь гарч, хүртэх ёстойгоо л хүртлээ
 
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар төлөөлөгч А.Янжмаа сонгогджээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар төлөөлөгч А.Янжмаа сонгогджээ
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!