Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Хан-Уул дүүргийн 22-р хороо, ЕБ-ын 32-р сургуулийн байранд саналаа өгсөн билээ.
Тэрбээр нийслэл, дүүргийн сонгогчдод саналаа өгөхийг уриалж "Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод маш том бүтээн байгуулалтуудыг хийх төлөвлөгөөнд өндөр төсөв тавигдаж буй. Өмнө нь УИХ-ын нийт гишүүдийн 70 хувь нь орон нутгаас сонгогдож, нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь орон нутагтаа шингэдэг байсан. 2025 оны төсөвт их наядаар хэмжигдэх төсөв орон нутагт хуваарилхаар болсон. Дүүргийн түвшинд л гэхэд 500 тэрбум төгрөгөөс 1 их наяд хүртэлх төсөв зарцуулахаар байгаа. Энэ хэмжээний эрх мэдэл Улаанбаатар хотод төвлөрч байна гэсэн үг. Тиймээс иргэд нийслэл болон дүүрэгтээ ая тухтай, сайхан амьдрахыг хүсэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролцох нь хамгаас чухал байгааг хэлмээр байна" гэв.