Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд морин цаг буюу 11:40 цагт саналаа өгөх талаар бид өмнөх мэдээллээр хүргэсэн. Тэгвэл АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр 11:30 цагт СБД-ийн 2-р сургууль дээрх санал авах байранд саналаа өгөх аж.
Тэрбээр өмнө нь Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх санал авах байранд саналаа өгч байсан юм.