МУИС чансаагаараа дэлхийд 1501-рт эрэмбэлэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

"Times Higher Education" олон улсын байгууллага дэлхийн их сургуулиудын 2025 оны эрэмбийг зарлахад Монгол Улсын их сургууль анх удаа албан ёсоор эрэмбэлэгдэж чансаагаараа 1501 дүгээр байрт жагсжээ.

Сайд Л.Энх-Амгалан "Монголын бүх их, дээд сургуульд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын үнэлгээг тогтмол хийж, эрэмбэ, чансааг тогтоож хэрэглэгч олон нийтэд мэдээлж байх ёстой. 2023 онд УИХ-аар батлуулсан Боловсролын багц хуульд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг оруулж өгсөн.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үедээ Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцон, "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж байв. Энэ үеэр Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлүүлэх хүсэлт тавьж байсан маань ийнхүү биеллээ олсонд туйлын баяртай байна" гэв.

Дашрамд, дэлхий дээр 30 мянга гаруй их сургууль байдаг. Тэдгээрийн 2000 орчим нь л "Times Higher Education"-ийн эрэмбэлэгдэх шаардлагыг хангадаг байна. Монгол Улсын тухайд "Times Higher Education" байгууллагатай хамтран дотоодын 65 их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ хийж олон нийтэд нээлттэй зарласан байдаг.

Итали Улсад болсон “төгөлдөр хуурчдын уралдаан”-д амжилттай оролцсон Монгол Улсын консерваторын багш, оюутнуудад 24 сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ
Итали Улсад болсон “төгөлдөр хуурчдын уралдаан”-д амжилттай оролцсон Монгол Улсын консерваторын багш, оюутнуудад 24 сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!