ОБЕГ: Таван ханатай гэр, хашаа, байшин шатаж байна гэх дуудлага бүртгэгдэх болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 53 секунд

Галлагааны улирал эхэлсэн энэ үед ахуйн гал түймрийн дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдсээр байна. Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг харвал дийлэнх нь айл гэр, эд хогшил шатаж байсан гэх дуудлага байна. Өчигдөр бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.

------------

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд хураалттай байсан 2.5 тн өвс, 4х4 болон 2х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 6 метрийн урттай хашаа, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 1.4 га талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х7 метрийн хэмжээтэй байшингийн үүд болон дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос  662.8 мянган тонноор өсжээ
УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос 662.8 мянган тонноор өсжээ
 
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарчээ
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!