ОБЕГ: 17 хүний амь насыг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн өдрүүдэд 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Энэ сарын 10-16-ны хооронд улсын хэмжээнд / нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 сум/ нийт аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр дуудлага мэдээллийг дагуу албан хаагчид үүрэг гүйцэтгэж иргэдийн амь насыг авран хамгаалжээ.

Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь гал түймрийн дуудлага эзэлж байна. Тодруудлбал, нийт 80 удаагийн дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. Иймд хаврын хуурайшилтын өдрүүд эхэлсэн үед гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн гал түймрийн аюул ослоос болгоомжилж сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Шинэ зогсоол нэмсэнтэй холбоотой маргаашаас автобусны чиглэлд өөрчлөлт оруулна
Шинэ зогсоол нэмсэнтэй холбоотой маргаашаас автобусны чиглэлд өөрчлөлт оруулна
 
Н.Учрал: Автомашины татварыг нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
Н.Учрал: Автомашины татварыг нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!